БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Бямбацогт: Сайд бол хэн нэгэн хүн дурлаад хийдэг эрх ямба биш

С.Жамъяаннацаг
2025/06/17

С.Бямбацогт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад томилогдох талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Тэрээр: Батлан хамгаалах яамны сайд байхдаа цэргийн албанд англи хэл, жолооны сургалт гэх мэт нэмэлт сургалтууд бий болгосноор залуучууд цэргийн албанаас зугтах биш дурладаг болсон. Урьд өмнө сайд байхдаа хийж бүтээсэн ажлууд бүтээн байгуулалтыг харж төр засаг итгэл үзүүлсэн байх. Би өөрөө гүйж очоод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга больё гэж хэлээгүй. Би эрх мэдэл суудлын төлөө явдаггүй. Ерөнхий сайд Г.Занданшатар өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Тийм учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бид бүхэн хүчин чармайлт гарган ажиллана. Энэ дотор баялгийн сангийн асуудал явж байгаа мөн уул уурхайн өгөөжийг хэрхэн Монгол улсын ард түмэн тэгш хүртээмжтэй хүртэх вэ гэдэг бид бүхэн анхаарч ажиллах ёстой. Миний хувьд 2019 онд УИХ-ын ТББХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа баялгийн сангийн асуудал баялагтаа эзэн байх асуудлыг үндсэн хуульд оруулсан. Тийм учраас Үндсэн хуулийнхаа заалтыг амьлуулахын төлөө ажиллана. тулд одоо асуудал байгаа. Ураныг эсэргүүцэж байгаа ард түмний буруу биш харин ойлголт мэдээлэл муу байна. Тийм учраас иргэд хортой гэж үзээд эсэргүүцээд байна. Уул уурхайн компани болон иргэд хоорондоо ойлголцох хэрэгтэй. Энэ төслийг үнэхээр үр өгөөжтэй юу?  Харин хортой юу гэдгийг зөвшилцөөд төслөө эхлүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн болох гэж хүн болгон дурладаг гэвч хүссэн болгон гишүүн болж чаддаггүй. Ард түмнийг төлөөлөөд хууль батлаад ажиллах тийм амархан ажил биш. Эхний ээлжинд суралцах ёстой. УИХ-ын гишүүн болоод эхний дөрвөн жил маш сайхан суралцаад төр төлөөлөөд төрийн бодлого боловсруулахад суралцах хэрэгтэй. Түүний дараа хоёр дэх бүрэн эрхээсээ байнгын хорооны дарга хийгээд удирдаад сурах хэрэгтэй. Үүний дараа сайд болох шаардлага хангаж бэлтгэгдэх байх. Сайд бол хэн нэгэн хүн дурлаад хийдэг эрх ямба биш. Сайдын ар талд маш том үүрэг хариуцлага байдаг тийм учраас хариуцлага хүлээдэг, ажлаа хийж чадах мэдлэг туршлагатай сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Хүссэн болгон сайд болох гээд гүйгээд байх хэрэггүй.


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12