БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Г.Оюунтуяа
17 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар  дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

2025 оны зургаадугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19…+21 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +17 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад оройдоо өснө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Т.Аубакирын охин Даяана эцгийнхээ овгоос татгалзаж байжээ 4 цагийн өмнө
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжив 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Зүгээр нэг завсрын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол засагт орохгүй 7 цагийн өмнө
АХЛАХ АХЛАГЧ М.ДОРЖБАЯР АМАРЧ ЯВАХДАА ГОЛЫН УСАНД ЖИВЖ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн 8 цагийн өмнө
Лу.Гантөмөр: Намчирхалгүйгээр дотоод хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайдаас байнга шаардана 8 цагийн өмнө
“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Сайд бол хэн нэгэн хүн дурлаад хийдэг эрх ямба биш 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ 10 цагийн өмнө
ЭЗБХ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 10 цагийн өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр 11 цагийн өмнө
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож, осол гаргажээ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7947 боллоо 13 цагийн өмнө
Дарханаас төрөн гарсан жүдоч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ 14 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 15 цагийн өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна 15 цагийн өмнө
Өчигдөр хоёр хүн усны ослоор нас баржээ 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо 15 цагийн өмнө