БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

Г.Оюунтуяа
Өчигдөр

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн.

Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт болохын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Asia Folk 2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр, 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан. Харин 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци зохион байгуулж байна.

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулсаар байгаа юм. 

Ташрамд, наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 13-ны 19:30 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно 20 минутын өмнө
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина 28 минутын өмнө
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Байт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт дөрвөн этгээдийг шалгаж байна 1 цагийн өмнө
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ 4 цагийн өмнө
Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдов 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ 5 цагийн өмнө
Энэтхэгийн тэнгэрт эмгэнэл болов: Лондонг зорьсон 242 зорчигчтой онгоц хөөрөөд удалгүй осолджээ 18 цагийн өмнө
​П.Ганзориг: ААН-ын улсад төлөх татварын өр гурав дахин өссөн 2021 онд 1.2 их наяд байсан бол 2024 онд 3.6 их наяд болсон 18 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын санхүүжилт тийм ч бага биш дөрөв дахин нэмсэн 19 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА 20 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Ахмадууд намайг дэмждэг тийм учраас ахмадуудтайгаа нийлж жагсана 20 цагийн өмнө
Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна 20 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 21 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирц 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Сонгуульд МАН-ыг дангаараа засгаа байгуул гэж иргэд саналаа өгсөн 22 цагийн өмнө
ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-119 ДҮГЭЭР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖ, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Парламент ард түмнийг төлөөлөх чадвар нь нэмэгдсэн 23 цагийн өмнө