БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдов

Г.Оюунтуяа
2025/06/13

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 буюу 92.3 хувь түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. Ингэснээр тэрээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ "Өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэн. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно. 

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ" гэв


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар хуралдаж байна 18 цагийн өмнө
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо Өчигдөр
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа Өчигдөр
АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг манай улсад хамаарахгүй Өчигдөр
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна Өчигдөр
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв Өчигдөр
Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
УОК: Түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ Өчигдөр
Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулиар 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлав Өчигдөр
ӨНӨӨДӨР: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа 2025/07/28
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна 2025/07/28
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ 2025/07/28
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 2025/07/28
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна 2025/07/28
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр 2025/07/28
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна 2025/07/28
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна 2025/07/28
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно 2025/07/28