БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА

Г.Оюунтуяа
2025/06/12

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн Армийн Хуурай замын цэргийн командлал, Альяск дахь Армийн Инженерийн корпусын дэмжлэгээр АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119” дүгээр ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Аляскийн үндэсний гвардын адьютант Торренс Сакс,  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

 Арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн барилга ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах, хүн амд эрт сэрэмжлүүлэх, амжиж анхааруулах, урьдчилан сэргийлэх, зарлан мэдээллийг хүргэх, гамшгийн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах боломж, чадавх сайжирна. 

Тус ангийн алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцөл сайжрахаас гадна томоохон хэмжээний гамшиг, онцгой нөхцөл байдал үүссэн үед УОК, Шуурхай штабын удирдлага шилжин байршиж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо.

 Цаашлаад Монгол Улс АНУ-ын найрсаг хамтын ажиллагааны илэрхийлэл болсон тус Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил болох төдийгүй Монголын ард түмний аюулгүй, амар тайван амьдрал, улс орны тогтвортой хөгжил, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа” илэрхийллээ.  Харин Аляскийн үндэсний гвардын адьютант Торренс Сакс “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай болсноор Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах томоохон шинэчлэл болж, сөрөн тэсвэрлэх чадавхын баталгаа болсон чухал үйл явдал боллоо” хэмээн тодотгосон.

Тус ангийн шинэ барилга нь газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, төмөр бетонон хийцтэй 3 давхар, 1400 метр квадрат бөгөөд Онцгой байдлын байгууллагын холбоо, мэдээлэл, зохион байгуулалтыг сайжруулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, зайнаас тандан судлах, гамшгаас хамгаалах , зарлан мэдээллийг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн барилгын техникийн шийдлийг орон нутгийн нэгжүүдтэй шууд холбогдох удирдлагын өрөө болон сум, баг хүртэл мэдээлэл шуурхай дамжуулах орчин үеийн зарлан мэдээллийн төхөөрөмжүүд суурилуулах өрөө тасалгаануудыг тохижуулсан нь гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоо сайжирч, хариу арга хэмжээг шуурхай авах боломжийг бүрдүүлсэн гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

 Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119” дүгээр ангийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээний үеэр  тус ангийн алба хаагчидтай уулзаж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалт хэрэгсэлтэй танилцлаа.  Онцгой байдлын салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хувцасны хангалтыг 19.6 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 29.4 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрчээ. Мөн гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж, дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцолсон.  Монгол Улсын Засгийн газраас 2025-2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85 хувь, гал унтраах автомашины хангалт 65 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар хуралдаж байна 14 цагийн өмнө
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо Өчигдөр
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа Өчигдөр
АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг манай улсад хамаарахгүй Өчигдөр
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна Өчигдөр
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв Өчигдөр
Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
УОК: Түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ Өчигдөр
Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулиар 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлав Өчигдөр
ӨНӨӨДӨР: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа 2025/07/28
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна 2025/07/28
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ 2025/07/28
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 2025/07/28
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна 2025/07/28
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр 2025/07/28
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна 2025/07/28
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна 2025/07/28
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно 2025/07/28