БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Лодойсамбуу: Та нар амарч бай бид нар юмаа ярья гэдэг байж болохгүй!

С.Жамъяаннацаг
2025/06/10

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр 20 цагт Ерөнхий сайдыг томилох чуулганы талаар байр сууриа илэрхийлж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр: Чуулганы нэгдсэн хуралдаан 20 цагт эхлэх юм бол шийдвэр нь ажлын бус өдөр гарах болохоор гарсан шийдвэр нь хүчинтэй байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас манай бүлэг ажлын өдөр хэлэлцэхгүй бол болохгүй гэдэг санал оруулна. Удирдах зөвлөл дээр олонхын саналаар саналыг зөвшөөрвөл хуралдааны тов хойшлогдоно. Өнөөдөр товлогдсон тов дараалал өөрчлөгдөхгүй бол АН-ын бүлэг хуралдаад шийдвэрээ гаргана. Дөрвөн цаг хуралдаад дуусахгүй нь ойлгомжтой тийм учраас АН-ын бүлэг хуулийн зөрчил руу орохгүйн тулд ажиллана. Дэгийн тухай хуульд ажлын өдөр хуралдана гээд заачихсан гэтэл 00 цаг гээд ажлын өдөр дуусчихна тэгээд амралтын өдөр болчих учраас яах вэ гэдэг саналыг оруулна. Сэтгүүлч байсны хувьд та нар унтаж бай бид нар юмаа ярья мөн та нар анхаараад байна уу хаалттай хурал хийчихье гэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энэ хурал шинэ гишүүдэд бол анхааруулах дохио шиг санагдаж байна. Ерөнхий сайдын томилгоог хурдан хийх биш ул суурьтай хандаж оновчтой сонгох хэрэгтэй. Нэг хүний асуудал биш Монгол Улсын ардчилал, улс орны ирээдүйтэй холбоотой асуудал учраас ултай суурьтай хандах хэрэгтэй гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 4 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 9 цагийн өмнө
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22