БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО​-ноос 113 буюу Э.Очирвааньд мэдэгдэл хүргүүллээ

С.Жамъяаннацаг
2025/06/10

113 X Ginjin нарын хамтран хийсэн ZUUNII ZUGAA гэх дуунаас үүдэн МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО-ноос "Хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад үндэстний өв соёлд бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл" гаргасан хэмээн үзэж 113 буюу  Э.Очирвааньд мэдэгдэл хүргүүллээ. 

МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО-ноос албан ёсоор мэдэгдэл гаргах нь

Иргэн Э.ОЧИРВААНЬ /РЕППЭР 113/-д хүргүүлэх нь

"Монголын Буриадын Төв Холбоо" НҮТББ нь Буриад үндэстний түүх соёл, ширгэшгүй өв уламжлал, зан заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

Иргэн Э.Очирваань та 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв Цэнгэлдэх хүрээлэнд "Зуны зугаа-113" нэртэй тоглолт зохион байгуулахдаа Буриад үндэстний соёлын үнэт өв болсон ардын дуу "ЭРГЭЛДЭН НААДЪЯ" /ЁОХОР/ дууг:

"Тохойн чинээ боовондоо

Тостой гондом углая аа,

Тонгойж байгаа охиных нь

Дотоожийг нь сугалъя аа.

Уруул амыг нь хөхье өө

Оройжингоо нухъя аа

Эргэлдэн наадъя аа

Элдэв янзаар шаалцъя аа"

гэж утга санааг нь илтэд гуйвуулан дуулсан нь хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад үндэстний өв соёлд бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл боллоо.

Тиймээс Монголын Буриадын Төв Холбооны зүгээс

Монгол улсын Үндсэн хуулийн дүгээр зүйлийн 14.2,

Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5,

Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж,

"ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу дараах шаардлага бүхий мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:

Буриад үндэстний өв соёл, ёс заншлыг илтэд гутаан доромжилсон үйлдэлдээ 5 /ажлын тав/ хоногийн дотор албан ёсоор уучлалт гуйх,

Дахин ёс бус үг хэллэгтэй болгон гуйвуулсан дууг олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байхыг шаардаж, энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

Дээрх шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тус холбооны зүгээс дараагийн шатны арга хэмжээг авч холбогдох хууль хяналтын байгууллагад хандан дээр заасан хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.

2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот.

МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО


0
angry
0
care
3
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 7 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 7 цагийн өмнө
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 13 цагийн өмнө
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 15 цагийн өмнө
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 16 цагийн өмнө
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Өчигдөр
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа Өчигдөр
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна Өчигдөр
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна Өчигдөр
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28