БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг ЖАЙКА-гийн Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Моринага Таро тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

С.Жамъяаннацаг
2025/06/10

УИХ-ын даргын 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Моринага Таро тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.10/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, 2002 онд Иргэний хуулийг баталснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд хуульд бүхэлд нь үнэлгээ хийсэн тохиолдол байхгүй. Ийм учраас 2024 онд УИХ-ын дарга захирамж гарган Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бий ажлын хэсгийг УИХ-ын хуульч гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг Иргэний хуулийн зохицуулалт, агуулгын хүрээнд үнэлгээ, судалгаа хийх багийг иргэний эрх зүйн судлаач эрдэмтэд, Засгийн газрын төлөөлөл, төрийн байгууллагын албан хаагчдыг оролцуулан байгуулж, Иргэний хуулийн нийт зохицуулалтын 30 орчим хувьд үнэлгээ хийгээд байна.

Энэхүү үнэлгээний үр дүнг бид Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, эрдэм шинжилгээний хурал хийж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр Иргэний хуулийн зарим зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал илүү тодорхой болж, хуулийн төсөл боловсруулах тухай асуудал хөндөгдөх юм. Иймд хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Японы талтай судалгаа, шинжилгээний чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Моринага Таро, Япон Улс Монгол Улстай хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хамтарч ажилласан туршлага бий. Зургаан жилийн өмнө Арилжааны хуулийн төсөлтэй холбоотой судалгаанд оролцож байсан туршлагатай хэмээгээд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 18 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 20 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12