БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Якутын Ил Түмний тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирковыг хүлээн авч уулзлаа

С.Жамъяаннацаг
2025/06/10

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2025.06.10) Якутын Бүгд Найрамдах Улсын Төрийн Хурал болох Ил Түмний тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирковыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улсын уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн түүхэн хэлхээ холбоог онцлон тэмдэглэж, Оросын Холбооны Улс (ОХУ) болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс найрамдалт харилцаатай явж ирснийг цаашид шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцов. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооноос Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулах хуралдааны түр хэлэлцээрийг зөвшилцсөн талаар дурдаж, Засгийн газар хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улс хооронд худалдаа, эдийн засгийн харилцааны таатай нөхцөл боломж нээгдэж буйг дурдав.

Тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирков манай хоёр улс түүх, соёл, нийгэм, эдийн засаг болон спорт урлагийн өргөн харилцаа холбоотойг онцолж, энэ оны гуравдугаар сард тус улсын Үндэсний уран сайхны музейд Монголын зураач нар үзэсгэлэн гаргасан болон Якутын үндэсний спорт болох модон барилдаанаар Монгол Улсын тамирчид амжилт гаргаж буй тухай мэдээлэв. Тэрбээр ОХУ-ын Холбооны хурлын дэргэдэх Хууь тогтоогчдын Зөвлөл болон Төрийн Думын дэргэдэх Хууль тогтоогчдын Ассамблейн гишүүн бөгөөд Якутын анхдугаар хурлаас эхлэн Ил Түмэнд тасралтгүй сонгогдон, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, спорт, залуучуудын асуудал эрхлэн ажиллаж буй юм.

Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин тэлэх боломж бийг Дэд дарга, Тэргүүн дэд дарга нар ярилцаж, энэ талаар идэвх чармайлт гаргаж ажиллахаа харилцан илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 18 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 20 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12