БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл юм. Төслийн хүрээнд эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барина. Хоёрдугаар ээлжид 6.7 га талбайд 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй. Тухайн байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 154 айл, өрхтэй гэрээ байгуулснаас 127 иргэн газраа чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговроо авсан байна. 

Ташрамд, НИТХ-ын 2013 оны тогтоолоор тус байршлын 130 га газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоож, “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, хохирсон иргэдийг орон сууцанд оруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Нийслэлийн орон сууцны корпораци ХК өнгөрсөн онд зохион байгуулсан билээ.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НБОГ: Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 1 цагийн өмнө
Маргаашаас зарим байршилд 12 хоног халуун ус тасалж, засвар хийнэ 1 цагийн өмнө
Дэлгэрмөрөн голд нэг иргэн живж, нас баржээ 1 цагийн өмнө
М.Билэгт: Дөрөвдүгээр эмнэлгийг Хавдрын эмнэлэгт өгөхгүй байгаа Хөгжлийн банкны ТУЗ-ийг би гайхаж байна 2 цагийн өмнө
“СҮРЬЕЭ БОЛОН ЯМ ӨВЧНИЙ ХЯНАЛТ” САТРЕПС ХАМТАРСАН ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО 2 цагийн өмнө
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
Говь-Алтай аймагт "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн 2 цагийн өмнө
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт итгэлцлийн хямрал тулгамдсан асуудал хэвээр байна 3 цагийн өмнө
Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй иргэд нэгэндээ ноцтой гэмтэл учруулжээ 3 цагийн өмнө
​ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ЖАГСААЛТ 3 цагийн өмнө
Ерөө сумын "Баруун сэнстэй" гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ 4 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Надад ЗГ-т орж ажиллах санал ирвэл татгалзаж, айх зүйл алга 4 цагийн өмнө
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя 7 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ 8 цагийн өмнө
Улаанбаатар хотод хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна 8 цагийн өмнө
Энэ Лхагва гаригт бүх нийтээр амарна 8 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал 8 цагийн өмнө