Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд буюу лхагва гарагт тохиож байна.
Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм.
Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг.