БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

С.Жамъяаннацаг
13 цагийн өмнө

Эдийн засагч Ө.Ганзориг Чингис хаан музейгээр зочилсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр "Магтах юмнууд байна.

1. Үйлчилгээ сайн, эелдэг тусч гоё байна.

2. Би өөрөө музейн куртатор хийдэг хүний хувьд хэлэхэд куратор буюу музей урлал бол дэлхийн төвшинд хийгдсэн. Ярих юм алга. Гоё.

Нэмж хийх маш чухал юм байна...

1. Нөгөө л түүхийн хичээл шиг, тэдэн онд тэгсэн, ингэсэн, ийм улс байсан. Ингээд болоо. Түүхэн товчоо гэсэн үг. Цаад сүнс, үйл хөдлөл, агуулга алга.

Хүүхдүүд маань үзлээ. За яг юу бодогдов гэсэн олигтой юм хэлж чадахгүй байна. Аргагүй, түүхэн товчоо, эд зүйлс, он цагийн дараалал юм чинь.

Сүнс нь алга. Сүнс нэмье. Би цалин хөлсгүй ажиллая.

Монголчуудын сүнс бол Стратеги нь... Яаж жижигхэн, цөөхөн хүн амтай үндэстэн дэлхийг эзэлчихсэн юм  тэр агуу бахархам сүнсийг энэ музей үзүүлж харуулах ёстой. Кино шиг л юм байх ёстой.

Одоо байгаа музейн суурь бол болчхож. Ярих юм алга. Дээрээс нь жаахан сүнс нэмье тэгэх үү.

Стратегийн танхим байгуулъя... Тэнд монголчуудын стратегийн ур ухааныг харуулъя.

Тэгэхгүй бол хаанаас, яаж гарсан бүү мэд гэнэт дэлхийг эзэлчихсэн хүмүүс. Тэгснээ тэдний эдлэл хэрэглэл гээд археологийн баахан эд зүйлс. Гадаад жуулчид гайхаад л гарч байгаа бололтой байна.

Чингис Хаан биш зүгээр археологийн музей болчих гээд байна. Жинхэнэ Чингис хааныхаа музей болгоё.

Их хааныхаа алтадмал хөшөөнд гурван хүүхдээ мөргүүлээд, би өөрөө мөргөөд гарлаа...

- Монгол цэргүүд дайн тулаанд орохдоо хийдэг байсан бөөгийн зан үйл, хархираа,
- Монгол цэргүүдийн тулааны жагсаал, тактикууд
- Шуудан зөөгчөөр ашигладаг байсан Шонхор шувуу
- Шуудан өртөө
- Эдийн засгийн эд зүйлс гээд....

Гэснээс Хубилай хааны цаасан мөнгө хаана байна?! Олж харсангүй - Чингис хааны зооснууд хаана байсан бэ, харагдсангүй....

Монголчуудын эдийн засгийн бодлого, байгуулалтаар бүхэл бүтэн танхим бас хийнэ ш дээ манайхан - гоё музей болжээ, гэхдээ дутуу байна, гүйцээе ээ...

Музейн дарга нарт миний постыг хуваалцаад хүргээд өгөөрэй, цалин хөлсгүй зүтгэе ээ" гэв. 





0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 6 цагийн өмнө
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 6 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 8 цагийн өмнө
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 9 цагийн өмнө
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 9 цагийн өмнө
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 9 цагийн өмнө
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 10 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 11 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 11 цагийн өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 11 цагийн өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 12 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 13 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 15 цагийн өмнө
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06