БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НБОГ: Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

 
Могой нь хот орчим хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууц, аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, автограшаас олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Дулааны улирал эхэлсэнтэйгээр суурьшлын бүсэд орж ирсэн амьтны дуудлагаар могойн дуудлага ирж байгаа бөгөөд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна 1 цагийн өмнө
Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно 1 цагийн өмнө
Д.Отгонбаяр: Хотын дарангуйлагч дарга Х.Нямбаатар огцор 1 цагийн өмнө
НБОГ: Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 3 цагийн өмнө
Маргаашаас зарим байршилд 12 хоног халуун ус тасалж, засвар хийнэ 4 цагийн өмнө
Дэлгэрмөрөн голд нэг иргэн живж, нас баржээ 4 цагийн өмнө
М.Билэгт: Дөрөвдүгээр эмнэлгийг Хавдрын эмнэлэгт өгөхгүй байгаа Хөгжлийн банкны ТУЗ-ийг би гайхаж байна 4 цагийн өмнө
“СҮРЬЕЭ БОЛОН ЯМ ӨВЧНИЙ ХЯНАЛТ” САТРЕПС ХАМТАРСАН ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО 5 цагийн өмнө
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна 5 цагийн өмнө
Говь-Алтай аймагт "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн 5 цагийн өмнө
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт итгэлцлийн хямрал тулгамдсан асуудал хэвээр байна 5 цагийн өмнө
Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй иргэд нэгэндээ ноцтой гэмтэл учруулжээ 5 цагийн өмнө
​ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ЖАГСААЛТ 6 цагийн өмнө
Ерөө сумын "Баруун сэнстэй" гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ 6 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Надад ЗГ-т орж ажиллах санал ирвэл татгалзаж, айх зүйл алга 7 цагийн өмнө
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө
Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя 10 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ 10 цагийн өмнө