БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан.

 

Тодруулбал Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас төвийн системд тус тус эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 30.372 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой.

 

 

Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана 12 цагийн өмнө
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 12 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана 12 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ 13 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ 13 цагийн өмнө
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн уулзалт боллоо 13 цагийн өмнө
ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний баталгаатай, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий 13 цагийн өмнө
Б.ЖАВХЛАН: 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас чөлөөлнө 14 цагийн өмнө
Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална 15 цагийн өмнө
58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 23 дугаарын тойм 16 цагийн өмнө
ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв 16 цагийн өмнө
УДШ: П.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэв 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа 19 цагийн өмнө
Засгийн газар хуучин бүрэлдэхүүнээр хуралдаж байна 20 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын тухай хэлэлцүүлэг болно 23 цагийн өмнө
БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав Өчигдөр
“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа Өчигдөр