Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын чуулганд оролцож байр сууриа илэрхийлэхдээ “Хугацаанаасаа өмнө огцорч буй хамтарсан Засгийн газарт харамсаж байна” хэмээн хэлснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг шийдчихлээ хэмээн ажиглагчид дүгнэж байсан.
Гучин минут завсарласны дараа нууц санал хурааж УИХ-ын 82 гишүүнээс 44 гишүүний саналаар итгэл хүлээлгэхийг дэмжээгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийг огцруулсан хэмээн мэдээлж буй нь Үндсээ хуультай зөрчилдөж тодорхойгүй байдал үүсгэлээ.
Үүссэн нөхцлөөс ФОКУСЛАВАЛ:
1. УИХ-ын нийт гишүүний олонх буюу дор хаяж 64 гишүүний саналаар Ерөнхий сайд огцорно гэж Үндсэн хуульд заасан
2. Нийт гишүүдийн олонхи гэж 126 гишүүнээр тооцох уу, УИХ-ын чуулганд оролцсон 82 гишүүний олонхиор тооцох уу?
3. Санал хураалтад оролцоогүй 44 гишүүний нэрсийг зарлаж хариуцлага тооцох
4. УИХ-аас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн бол, эсвэл огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор дахин ийм агуулга бүхий асуудал хэлэлцэхгүй талаар Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсгүүдэд тус тус заажээ
Үүнээс үзвэл санал хураалтад оролцоогүй 44 гишүүнээс үүдэн Ерөнхий сайд 82/ 44 саналаар огцорвол “Нийт гишүүдийн буюу” 126/64 асуудлаар Цэцэд маргаан үүсэх
2._Огцроогүй гэж үзвэл Л.Оюун-Эрдэнэ өөрөө өргөдлөө өгч хуулийн зөрчилгүйгээр огцрох нөхцөл үүсээд байна