БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

Г.Оюунтуяа
Өчигдөр

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна. 

Өмнө нь иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал, 

  1. Хурд хэмжих
  2. Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
  3. Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
  4. Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
  5. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  6. Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
  7. Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
  8. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
  9. Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
  10. Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй. 

Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал, 

  1. Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэх
  2. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  3. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.

Түүнчлэн программ дээр ачаалал үүсэж байгаатай холбогдуулан сануулах зурвас хоцорч илгээгдэх тохиолдол ихээр гарч буй. Өөрөөр хэлбэл өмнөх өдөр гаргасан зөрчлийн талаарх мэдээлэл бүхий сануулах зурвас цаг хугацааны хувьд зөрчил гаргаснаас хойших хугацаанд иргэдэд хүрч байгаа гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана 9 цагийн өмнө
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана 9 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ 9 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ 9 цагийн өмнө
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн уулзалт боллоо 10 цагийн өмнө
ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний баталгаатай, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий 10 цагийн өмнө
Б.ЖАВХЛАН: 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас чөлөөлнө 11 цагийн өмнө
Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална 12 цагийн өмнө
58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 23 дугаарын тойм 13 цагийн өмнө
ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 13 цагийн өмнө
ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв 13 цагийн өмнө
УДШ: П.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэв 14 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа 16 цагийн өмнө
Засгийн газар хуучин бүрэлдэхүүнээр хуралдаж байна 17 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын тухай хэлэлцүүлэг болно 20 цагийн өмнө
БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав Өчигдөр
“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа Өчигдөр