БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг барилга угсралтын хүрээнд хийж байгаа бөгөөд шон суурийн өрөмдлөг, гадна шугам сүлжээний зураг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн тулгуурын холбогч хавтангийн суурийн арматур, бетон цутгалтын ажлыг гүйцэтгээд байна.

Шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг Франц Улсаас тээвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 чингэлэг ачаа барилгын талбайд буугаад байна.

Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гаражийн барилгын ухмалын ажлыг хийж байна. Түүнчлэн задгай агуулахын хашаа угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах юм.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Сонсголонгийн гүүр орчмын түгжрэл 15 хувиар буурна гэж тооцсон билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав 11 цагийн өмнө
“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа 12 цагийн өмнө
​БНСУ өнөөдөр шинэ Ерөнхийлөгчтэй болно 12 цагийн өмнө
С.Цэнгүүн​: ЭХЯ, Эрчис Монгол хоёр осолтой холбоотой асуудал дээр хэрэлдээд дуусах шинжтэй 13 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав 15 цагийн өмнө
АН-ЫНХАН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОН БОЛ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЛДЭХ БАЙЖЭЭ 15 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 16 цагийн өмнө
П.Батчулуун эмчийн хэргийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна 17 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна 17 цагийн өмнө
БНСУ-ын үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5075 болжээ 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулж чадаагүй 19 цагийн өмнө
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо 20 цагийн өмнө
УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлсэнгүй 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэвлэлийн хурал болно 21 цагийн өмнө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ Өчигдөр
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа Өчигдөр