Энэтхэгийн Хайдарабад хотноо бямба гарагт болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Тайландын гоо бүсгүй Опал Сучата Чуангсри түрүүллээ.
О.Чуангсрид тэргүүн миссийн титмийг өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Чехийн гоо бүсгүй Кристина Пышкова зүүлгэн өгчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 108 гоо бүсгүй өрсөлдсөн тэмцээний дэд байрт Этиопын гоо бүсгүй Хассет Дереже Адмассу шалгарсан байна.