БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

С.Жамъяаннацаг
2025/05/30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр нийгмийн ажилтантай болсныг дурдлаа. УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдсаныг онцлов. УИХ-аас хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Үдийн хоол” хөтөлбөрийг бага ангиар зогсохгүй дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах талаар ажиллаж байгааг дурдав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулах бүрэн боломжтойг танилцууллаа.

Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд орон нутгийн сургуулиудад цахим орчны техник, хэрэгслийн хүрэлцээг сайжруулахаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн санхүүгийн боловсролын хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсролын суурь мэдлэгтэй болох, зөв дадал, чадварт суралцах зорилготой LEVEL-UP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд УИХ-ын ажлын хэсгүүд хамтран хөтөлбөр гарган ажиллаж буйг танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы зүгээс Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн анхны орнуудын нэг бөгөөд шинэ парламентын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн эрхийг хангах чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-тай нягт хамтран ажиллаж эхэлснээ дурдаад хүүхэд бүр эхийн хэвлийд байхаас насанд хүрэх хүртэл хугацаанд эрүүл өсөн бойжиход анхаарал хандуулах шаардлагатайг тодотгов. Тийм ч учраас “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх ангийн сурагчдыг хамруулах нь чухал гэлээ. Мөн дижитал шилжилтийн хүрээнд хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэлний чадварыг дэмжих чиглэлд хамтран ажиллаж буйгаа дурдлаа. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, оролцоог дэмжих чиглэлд ажиллаж байгаа талаар ярилцсан бол “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг бүтэн өнчин хүүхдийн халамж болон эцэг эхчүүдийн үл хайхрах асуудлын талаар хөндөв. Ийнхүү хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн зүгээс УИХ хүүхдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэнд талархалтай байгаа бөгөөд шинэ парламентын үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө бүрэн хэрэгжихэд хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2 цагийн өмнө
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 3 цагийн өмнө
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 3 цагийн өмнө
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 3 цагийн өмнө
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 9 цагийн өмнө
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 23 цагийн өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 2026/07/21
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 2026/07/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026/07/21
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 2026/07/21
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 2026/07/21
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 2026/07/21