БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна

Г.Оюунтуяа
2025/05/28

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Тухайлбал, энэ сарын 27-ны өдрөөс Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж байна. Уг байршилд УБЗААНЗХГНХОГ-ын холбогдох албаныхан ажиллалаа.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчилж байгаа юм. Ингэхдээ зарим гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байна. Чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүйг албаныхан хэлж байна. 

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Байгалийн чулуугаар явган хүний замыг шинэчлэх ажлын зураг төслийг 2024 онд гаргаж, Хот төлөвлөлт, судалгааны институсаас зургийг баталсан. Худалдан авах ажиллагаа буюу гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2024 оны 6 дугаар сараас зарласан. Гэвч ААНБ-ууд оролцоогүй тул энэ онд багтаан шинэчлэхээр тендерийг дахин зарласан. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн зургаан байршил дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Одоо хийж байгаа явган хүний замын ажлуудыг ирэх 11 дүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулна” гэлээ. 

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бөгөөд эдгээр байршлын зургаан гол гудамжны явган хүний замыг шинэчилж байна. Туслах гудамж замуудын явган хүний замын нөхөн сэргээлтийг асфальт бетоноор хучиж байгаа. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмдэглэгээг хийж, дугуй, скүүтертэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход хүндрэлгүй байхаар хийж байна. Харин хотын гол гудамж буюу төвийн хэсгийн явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Зарим байршилд замын доорх инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийдэг учраас иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлж байв. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав 28 минутын өмнө
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа 45 минутын өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна 1 цагийн өмнө
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна 3 цагийн өмнө
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 4 цагийн өмнө
Урсгал сөрсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ 4 цагийн өмнө
Өмнөговьд хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ 6 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн 22 цагийн өмнө
Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж ЖОНХУУРУУЛСАН байна Өчигдөр
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав Өчигдөр
П.Ганзориг: МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш Өчигдөр
Өнөөдрийн УИХ-ын чуулганаас 12 гишүүн чөлөө авчээ Өчигдөр
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Өчигдөр
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар цагаатгасан шийдвэр хуульд нийцээгүй Өчигдөр
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг Б.Баярбаатар удирдана Өчигдөр