2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:40 минутын орчимд БЗД-ийн 27-р хороо “Дунд дарь эх”-ийн тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ хэрэгт урьдчилсан байдлаар 15-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгаж байна. Мөн амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажиллаж байна гэв.