БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭСЭН ШИГ ЦЭВЭРЛЭЕ…

Г.Оюунтуяа
2025/05/22

Ерөнхий сайд  хүү, бэрийнхээ тансаг хэрэглээнээс үүдэн огцорч, хамтарсан засгийн газар унах дээрээ тулаад байна. Гагцхүү огцрох шалтгаан улстөрийн болоод улны ялаа болтлоо тэвчсэн ард түмний тэсрэлт аль аль нөлөөлсөн биз...Юутай ч 2-р ээлжнийхэн хоолондоо хэмээн баярлаж, хуучин хэд нь нүхээ малтаж төрийн ордноор хөл хөдөлгөөн ихтэй байгаа бололтой.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван намаас бүрдсэн 16 яам, 22 сайдтай засгийн газрын толгой хүн. Түүний засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар нилээн хэд бий.

 

"Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно" гэж  хуульд гэж заасан байдаг. Тэгвэл түүний засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарын толгойд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр бий. Түүнд  уг салбарт үйл ажиллагаа явуулдаг нэг биш нилээн хэдэнг компани бий. Тодруулбал, “Газар” ХХК-ийг 100 хувь, “Газар буудай” ХХК,  “Газар шим” ,“Газар капитал партнерс” ББСБ-ын 74 хувийг эзэмшдэг байна. Сайд болохоосоо өмнө ч уг компаниудаараа төрөөс нилээдгүй их хөнгөлөлт, урамшуулал авдаг байсан нийтэд ил байдаг. Гэтэл Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд энэ хүнийг томилчихсон.

 

2. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

20 дугаар зууны үеэс л Сэлэнгийн төмрийн хүдрийг зөөж, хувийн хөрөнгөөрөө төмөр зам тавьсан түүнийг “Болд төмөр Ерөө гол” ХХК-иар нь мэдэхгүй, танихгүй хүн Монголд байхгүй. Гадаадад ялангуяа Хятадад Дэлгэрсайхан ба Болд төмөр Ерөө гол хоёрыг нэг голын салшгүй 2 эрэг гэдэг. Мөн түүний эзэмшлийн “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лайн” ХХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан. Ингэхдээ барих-ашиглахшилжүүлэх концессын гэрээг 20 жил эзэмшигч нь болсон.  Товчхондоо хувьдаа төмөр замтай хүнээр  Зам тээврийн сайд хийлгэж буй нь яах аргагүй ашиг сонирхлын зөрчил юм.

 

3. Хот байгуулалт, Барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь.

Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан гэх 8,9 тэрбум төгрөгийн хэрэг нь өнөөдрийг хүртэл “боолттой” хэвтэж байгаа ч Ардчилсан намын жагсаалтаар сонгогдож, удалгүй сайд болсон азтай хүн. Түүний эгч болон хүү нь барилгын компанитай бөгөөд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын түрээсийн орон сууцны барилгын гадна дулааны шугамын зураг төсөл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын түрээсийн орон сууц дөрвөн блок барилгын гадна ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төслийн ажлыг хийж байжээ. 

 

Эрчим хүчний сайдаар улиран томилогдсон Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Сайжруулсан түлшний туршилтыг дүүрэг сонгон хийж нийслэлчүүдийг туршилтынхаа “амьд туулай” болгож байсан энэ хүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэр хэмжээний лидер байасан бэ?

 

Зөвшөөрөл авалгүй барилга барихдаа хуулийг ч уландаа гишгэсэн энэ хүн ямар их ашиг сонирхлын зөрчилтэйг барилгынхан андахгүй. Эрчим хүчний сайдаар энэ салбарт ямар ашиг сонирхлоо гүйцээх гэж дахин улирсныг салбарынхан бүгд ярьдаг. Гэтэл ийм хүнийг Танхимдаа багтаан тохой нийлүүлэн суусан  Ерөнхий сайд авилгачидтай тэмцэх биш андууд болсон харагддаг.

Гэх мэтчилэн тоолоод байвал ашиг сонирхлын зөрчилгүй хүн тун цөөхөн. Ямартай ч шинэ засаг ч байна уу. хуучин засаг ч байна уу энэ мэт хүмүүсээ цэвэрлэмээр байна. Ерөнхий сайд аа.

 

 

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 18 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 20 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12