БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

7 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа.   

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар баярыг нээж,  уншигч, зохиолч, туурвигч, хэвлэн нийтлэгч, эх хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд хүргэв.

Тэрбээр, энэ баяр нь ном унших соёл, дадал хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх,  уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв. 

Энэ жилийн:  

  • “Шилдэг ном”-оор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”, 
  • Шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар,
  • Шилдэг уншигч-Насанд хүрэгч- “Ном бол цөм” клуб. Архангай аймаг, 
  • Шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа. 

Шилдэг уншигч хүүхэд:

  • Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,
  • Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,
  • Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,
  • Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо.  

Мэргэн номын шагналыг:

  • “Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,
  • “Аргун” хэвлэлийн газар,
  • Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа. 

Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа. 

Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т  “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан. 

Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа.   

Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог. 

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн иржээ.    

Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна. 

Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм. 

“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Номын баяр ням гарагт өндөрлөнө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна 6 цагийн өмнө
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 6 цагийн өмнө
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ 8 цагийн өмнө
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа 8 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ 9 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт явагдана 11 цагийн өмнө
Менингитын халдвар гарсан Жаргалан сумын сургуулийн үйл ажиллагааг хязгаарлажээ 11 цагийн өмнө
Д.БАТ-ЭРДЭНЭ: ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ЭХЭЛЖ АЖИЛЛАСАН УЧРААС АЛБА ХААГЧДЫНХАА АЖЛЫН ЖАРГАЛ, ЗОВЛОНГ ГАДАРЛАДАГ НЬ ДАВУУ ТАЛ БОЛДОГ 12 цагийн өмнө
ЗГ: Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно 14 цагийн өмнө
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна Өчигдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна Өчигдөр
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг Өчигдөр
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо Өчигдөр
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна Өчигдөр