БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Г.Оюунтуяа
2025/05/14

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 10.000 гаруй иргэн марафонд бүртгүүлснээс 5000 гаруй иргэн эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлээд байна.

Тус гүйлтийн зохион байгуулалт, бүртгэл, энгэрийн дугаар олголт, гүйлтийн маршрут болон зам хаах мэдээллийг холбогдох албаныхан өнөөдөр өгөв. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болон Улаанбаатар марафон арга хэмжээн дээр хөдөлгөөний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 24-ний өдөр 06-18 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замууд дээр хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр Улаанбаатар марафон арга хэмжээнд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд, 

  • Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ. 
  • Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ. 
  • Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм. 
  • Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.

Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” гэв. 

НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлтэд НЭМГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх суурин 6 баг болон явуулын 4 баг буюу нийт 10 баг ажиллана. Мөн хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавихаар 11 улсын байцаагч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ. 

Мөн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Бүтэн марафон нь 42190 метр, хагас марафон нь 21095 метр тул зөвхөн энэ гүйлтээр хичээллэдэг хүмүүс тухайн зайд уралдвал зохино.
  • Зүрх судас, уушгины архаг өвчтэй болон халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээж хөндийрөх зэрэг зовуурьтай, жингийн илүүдэлтэй, жингийн дутагдалтай, өндөр настан болон 18-аас доош насныхан эрүүл мэндийн талаас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холын зайд гүйхгүй байх.
  • Эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор спортын болон өрхийн эрүүл мэндийн эмчээс зөвлөгөө авах.
  • Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах.
  • Махан хоол хүнсний ногоог аль болох бага хэрэглэх.
  • Хөнгөн, нүүрс ус, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэх.
  • 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.
  • Марафоны өмнөх өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
  • Цаг агаарын нөхцөлтэй уялдуулж хувцсаа сонгох.
  • Хөлс сайн нэвтрүүлэх материалтай зориулалтын хувцас өмсөх хэрэгтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫН ТОО ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ 3 цагийн өмнө
Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр их эрсдэлтэй 3 аймаг, маш их эрсдэлтэй 19 сум байна 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй 6 цагийн өмнө
“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа 6 цагийн өмнө
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдыг Ерөнхийлөгч Төрийн, одон медалиар шагнана 6 цагийн өмнө
“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана 6 цагийн өмнө
“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ” УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА 8 цагийн өмнө
Ж.Галбадрах: Хэрэв намайг төслөө сонгох уу? Гишүүнээ сонгох уу? гэвэл би төслөө сонгоно 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна 10 цагийн өмнө
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН 3 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 1 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 10 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 80 хувьтай байна 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 мянгыг давжээ 10 цагийн өмнө
ЦЕГ: ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН ГЭХ 2 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цагийн өмнө
П.Наранбаяр сайд үүрэг гүйцэтгэгч байхдаа хууль зөрчин “Шинэ Монгол” дээд сургуулийг их сургууль болгожээ Өчигдөр