Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” олон улсын сургалт Континенталь зочид буудалд болно.
10:00 цагт: “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны” төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ГЕГ-д болно. Холбогдох утас: 90145985
11:00 цагт: Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” НҮТББ-аас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр “Монгол ньюс”-д мэдээлэл өгнө.
12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худаалчдын холбооноос хууль зүйн сайд, цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг огцруулах асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-ныг дуустал үргэлжилнэ.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.