БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

Т.Оюундарь
16 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улс, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байна. Улаанбаатар, Будапешт хотын дарга нар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд энэ харилцаанаас ч өмнө 1930 оны үед Улаанбаатар хотод Унгарын талаас соёлын театр барьж өгсөн түүхтэй. Өнгөрсөн жилүүдэд Унгар улсын дэмжлэгтэй малын эм, био бэлдмэлийн үйлдвэр байгуулагдаж байсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс, Унгар Улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатайг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн үйл явцын талаар сонирхууллаа. Мөн 24 мега төслийн хүрээнд дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.

Будапешт хотын дарга Гергей Корачон Будапешт хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Унгарын ард түмэн Монгол Улсын соёл, урлагийг ихээхэн сонирхдог. Соёл, урлагаар дамжуулан аливаа харилцаа хөгждөг. Бид нийтийн тээврийн шийдэл, тэр дундаа метро, трамвай, рашаан, сувиллын хөгжүүлэлт, Дунай мөрнөөс ус хуримтлуулах туршлагын талаар хамтран ажиллахад таатай байх болно. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр хотын хооронд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэв. Тодруулбал, Тэрбээр “Будапешт нь Европын хамгийн анхны метротой хот. Түүнчлэн трамвайн иж бүрэн шугам сүлжээтэй хот юм. Улаанбаатар хот метро болон трамвай байгуулах гэж байгааг оновчтой шийдэл гэж харж байгаа. Учир нь трамвай төслийг хэрэгжүүлснээр авто замын системээ бүрэн шинэчлэх давуу талтай. Бид өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн” гэв. Уулзалтын төгсгөлд хоёр хотын иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Говийн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Дорноговь аймагт боллоо 13 цагийн өмнө
БНХАУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТТОЙ ТАНИЛЦЛАА 13 цагийн өмнө
"Байр түрээслүүлнэ" гэх зараар гурван иргэнээс 9.4 сая төгрөг залилжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 16 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 16 цагийн өмнө
Говийн бүсэд бүтээн байгуулалтын 38 төсөл хэрэгжүүлнэ 16 цагийн өмнө
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туршлага судлах нэрээр дэмий явсангүй 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх хуулийн төслүүд 17 цагийн өмнө
ГОВИЙН БҮСИЙН ХОРШООЛОГЧИД БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй 19 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай 19 цагийн өмнө
Он гарсаар ой, хээрийн 87 гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 боллоо 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд болно 22 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ 23 цагийн өмнө
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн болно 23 цагийн өмнө