БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй тээврийн хэрэгслийг үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд их оролцож байгаа. Мөн шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтэр, мопедыг мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. 

Тиймээс иргэд, ААНБ-үүд суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг авна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 3 цагийн өмнө
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно 5 цагийн өмнө
ЛеБрон Жеймс 11,660+ довтолгоогоо амжилтгүй болгожээ 5 цагийн өмнө
Э.Анхбаяр: ​Нийтдээ 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдээд байна 6 цагийн өмнө
Бага насны хүүхдийг "гар утсаараа яриулаач" гэж хуурч, дээрэмдээд гавлаад үлдээжээ 7 цагийн өмнө
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 орчим иргэд спортын 8 төрлөөр өрсөлдлөө 8 цагийн өмнө
“Өсвөр үеийнхнийг "сонсъё, ойлгоё" нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа 8 цагийн өмнө
Ж.Цогтсугар: “Монгол эр хүнд итгэ” үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ 8 цагийн өмнө
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 9 цагийн өмнө
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдол, мэдээллийг хянан шалгав 10 цагийн өмнө
З.Нарантуяа: Хил хязгаараа хатуу барьж ажиллах шаардлагыг энэ хуулийн төсөлд оруулж байгаа 11 цагийн өмнө
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 11 цагийн өмнө
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлжээ 12 цагийн өмнө
Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо 13 цагийн өмнө
БЭР+ЭРХ=БЭРХ 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” сургалт болно 14 цагийн өмнө
"Говийн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Дорноговь аймагт боллоо Өчигдөр
БНХАУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТТОЙ ТАНИЛЦЛАА Өчигдөр
"Байр түрээслүүлнэ" гэх зараар гурван иргэнээс 9.4 сая төгрөг залилжээ Өчигдөр