БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Тэмүүжин: Төрийн гурван өндөрлөг гэдэг нэр томьёо Монгол Улсад байхгүй


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хооронд үүссэн маргаанаас болж УИХ-ын үйл ажиллагаанд үл оролцох "бойкотоо" зогсоосноо мэдэгдэж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэхүү үйл явдлыг гүйцэтгэх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдлийнхээ дээр гарч толгой дээр нь суусантай холбон тайлбарлаж цаашид үүнийг засч залруулах хуулийн төсөл санаачлан өргөн барихаа мэдэгдсэн. Түүний ярьсныг фокуслан хүргэвэл, 

-Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн УИХ-ын толгой дээр ЗГ нь гараад суусан гэдгийг ил тод харуулсан үйл явдал болсон. Уламжлалт байдлаар дарга нараа шүтдэг арга барилаараа төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм уу яасан юм, УИХ-ын чуулганы танхимын хойморт сандал ширээ засч суулгаад амьдрал дээрээ гурван даргын улс болгоод хувирчихсан. Энэ  байдлыг бид халах, засах ёстой. 

Төрийн гурван өндөрлөг гэх хуулийн нэр томъёо Монголд огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал огт байхгүй.  Үүнийг засахын тулд эхний ээлжид парламент нь парламент шиг болох ёстой. Парламентын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. Ерөнхий сайд 126 гишүүний нэг бол гишүүдийнхээ дунд суух ёстой. УИХ-ын дарга нь УИХ-аас илүү эрх мэдэл эдэлж ҮАБЗ-д ордгийг мөн болиулах хуулийн төслүүдийг  өргөн барина гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 18 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 20 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12