БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ

Г.Оюунтуяа
18 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан Монгол улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын донор, хандивлагч байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, харилцан санал солилцсон юм.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 24 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь нь Улаанбаатарт төвлөрчээ. Мөн их дээд сургуулийн 96 хувь,  Дотоодын нийт бүтээгдэхүүний  63 хувь нь  үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон. Тиймээс энэ хэт төвлөрлийг задлах тэнцвэртэй хөгжлийн гарц бол БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО гэдгийг Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан онцоллоо. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Яап ван хиердэн “Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр бол Бүсчилсэн хөгжлийн бодлого юм. Энэхүү бодлогоор хэнийг ч орхигдуулахгүй байх нь маш чухал бөгөөд НҮБ-ын хувьд үүнд  онцгой ач холбогдол өгч байгаа. Монгол Улсад асар их боломж байгааг харж байна. Монголчууд баялгаа ашиглахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгаж, хүн бүрт үр өгөөжийг нь хүртээх боломжтой. НҮБ Монгол улсын засгийн газартай хамтран таван жилийн хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулсан. Бидний хүсэж буй зүйл бол алслагдсан бүс нутгийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах явдал юм” гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсүүдийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж,  газар нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурласан хөгжлийн бодлого, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй.  Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээх, Бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх, Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.  Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилан, бүсүүдийг хөгжлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Уузалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан “Бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад хамтын ажиллагааны уялдаа холбоог зайлшгүй эрчимжүүлэх хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлогод гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтэц, төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх томоохон зорилтууд багтсан. Тиймээс олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчдад бүсчилсэн хөгжлийн бодлогыг танилцуулж, ойлгуулах чухал юм” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 18 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 18 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 19 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 20 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 21 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 22 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ Өчигдөр
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ Өчигдөр
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна Өчигдөр
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр