БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна

Т.Оюундарь
21 цагийн өмнө

2025 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

04, 06-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно. 

Хур тунадас: 02-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 08-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи: 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд нутгийн зарим газраар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө+10...+15 градус дулаан байна.  

-Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв-

Хур тунадас: 04-нд оройдоо бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 17 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 17 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 18 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 19 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 20 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 21 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 23 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ Өчигдөр
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна Өчигдөр
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр