БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ

Г.Оюунтуяа
11 цагийн өмнө

2023 онд Монгол Улс АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines”компани Монгол Улс руу  нислэг үйлдэж эхэллээ.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна Turkish airlines, Korean Air, Asiana Airlines, Air China тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд United Airlines компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.

Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог 1-р зэргийн гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна. Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно.

АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 4 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 5 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 8 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 9 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ 11 цагийн өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ 12 цагийн өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно 13 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр