Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг ХӨСҮТ-ээс танилцууллаа. Тус өвчнөөр өвчилсөн 1075 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 754 тохиолдол нь эдгэрчээ. Улаанбурхан өвчнийг байршлаар нь танилцуулбал, Өмнөговь аймагт 209, Дундговь аймагт 97, Төв аймагт 20, Улаанбаатар хотод 673 тохиолдол бүртгэгдээд байна.
