БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Энэ оны 04-р сарын 29-ний өдөр 12 цаг 15 минутад Хэнтий аймгийн цагдаагийн газар “Норовлин сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

Аймгийн цагдаагийн газраас түймэр гарсан нутаг дэвсгэрт хүний санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарсан эсэх талаар хэргийн газар шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар гал нь тус сумын иргэн А-ийн гэрийн гаднаас эхэлж, түймэр нийт 200га орчим талбайг хамарч, улмаар тус сумын иргэн Д-ийн Монгол гэр, малын саравч шатсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2024 онд “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэргийн шинжтэй 9 хэрэг бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд иргэд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Харин ой, хээрийн түймрийг санаатай тавьсан үйлдэлд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Уг санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон мөн их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.

Хаврын хуурайшил их, салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас олон мянган га талбай газар шатаж, үүгээр ч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа тул Иргэн бүр хариуцлагатай байцгаая.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 4 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 5 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 5 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 7 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 8 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 9 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ 11 цагийн өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ 12 цагийн өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно 13 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр