БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газарт "Төслийн удирдлагын тогтолцоо"-г нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар Төслийн удирдлагын нэгжийн зөвлөх У.Хосжаргалаас тодрууллаа.

-Төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улс анх удаа 126 гишүүнтэй шинэ парламентыг байгуулж, 2024 оны арваннэгдүгээр сард Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөгөө баталсан. Үндсэн 5 зорилгын хамгийн эхний зорилго нь төрийн үйлчилгээ иргэн төвтэй байх үзэл баримтлалыг тусгаж өгснөөрөө онцлог юм.

Дэлхийн олон улсууд төслийн удирдлагын арга зүйг төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг сайн туршлагуудыг судалж үзсэний үндсэн дээр Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулж, хууль санаачлах  үйл явцыг  олон улсын жишигт нийцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар  төслийн удирдлагын нэгжийг байгуулсан.


Төслийн удирдлага гэдэг нь ажлаа нарийн төлөвлөх тухай юм. Энэ ажлыг хийхэд хэн, ямар үүрэгтэйгээр оролцох, шаардагдах нөөц, тухайн төслөөс хүлээгдэж буй үр дүн нийгэм болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх гэдгийг  тооцоолж, одоогийн нөхцөл байдлаа сайтар судалж, тоо болон чанарын хэмжүүрээр хэмжиж өөрчлөлт хийх тухай юм. Хэмжиж чадахгүй бол сайжруулж чадахгүй.

 

-Үр дүнг нь хүртэл урьдчилж тооцоолно гэсэн үг үү?

 

-Төсөл бүхэн зорилготой байдаг. Юуг биелүүлэх, ямар зүйлийг авчрах, хэзээ эхлэх, хэзээ дуусах, ямар үр дүнгүүд гарсан байх вэ зэрэг нь тодорхой байх юм. 

Оролцогч тал буюу энэ хуулийн төслөөс ямар үр дүн гарах, хэн үр ашиг хүртэх вэ зэргийг маш тодорхой төлөвлөж, аль болох эрсдэл бага байхаар төслийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Ингэхдээ төслийн удирдлагын эцсийн үр дүн, нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг анхнаас нь тусгаж, бүгдийг төлөвлөнө. Хэн яаж ажиллах, эхний зорилгоо хэзээ биелүүлэх вэ гэх мэт. Хууль санаачилж, УИХ-аар батлуулах нь бидний нэг зорилго байлаа гэхэд хэрэгжиж эхлээд нийгэмд зөв, сайн сайхан зүйлийг авчирч байгаа нь зорилгын биелэлт юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан зарим ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай болгож, гол нь хүрэх үр дүнгээ хэмжигдэхүйц болгож байгаа нь төслийн менежментийн үр дүн юм.

 

-Энэ төслийн менежментийг хэрэгжүүлснээр бүтээмж дээшлэх үү?

 

-Тамгын газраас мэргэжлийн хүмүүстэй хамтран олон улсын стандартын дагуу бичиг баримтуудыг боловсруулж, төслийг хэрэгжүүлэх нөхцөлөө бүрдүүлснээс гадна эрх үүргүүдийг тодорхойлох журам гаргасан. Гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангасан. Хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд төслийн удирдлагын менежментийг нэвтрүүлээд 5-10 жил болж байна. Төрийн байгууллага дээр бид цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн удирдаж байгаа 12 төслөөс ажлаа эхлүүлсэн. Тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Тодруулбал, эрүүл мэнд, боловсролын салбар, нийгмийн ялгаварлан гадуурхалтын чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдсан. Энэ төслүүд дээр бид төслийн удирдлагын менежментийн дэмжлэг үзүүлж, процессын үйл ажиллагаанд аль болох эрсдэлгүй, цаг тухайд нь чанартай дуусгахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 4 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 5 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 7 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 9 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ 11 цагийн өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ 12 цагийн өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно 13 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр