БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Г.Оюунтуяа
Өчигдөр

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна. Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.

Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна.  Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/,  өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 5 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 5 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 5 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 7 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 8 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 9 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ 11 цагийн өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ 12 цагийн өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 14 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно 14 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр