БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ

Г.Оюунтуяа
Өчигдөр

НИТХ-ын дарга А.Баяр Япон Улсад айлчилж Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нартай уулзсан билээ. Энэ үеэр Японы тал Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийлсэн. 

Тэгвэл энэхүү айлчлалыг Японы зарим хэвлэл мэдээллийн байгууллага “Тийболоор дамжуулан олон улсын солилцоо хийгдэв” хэмээн онцлон  мэдээлжээ. Тус мэдээлэлд “Монголын НИТХ-ын баг Токушима мужийн Засаг даргын тамгын газар зочиллоо. Монгол улсын Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр дарга, Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Широ Каваүчи тэргүүтэй 26 хүн тус мужийн Тамгын газарт зочиллоо. Монгол Улсад ирэх тавдугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор тийболын тэмцээн явагдах тул, Япон дахь Монгол солилцооны нийгэмлэгээр дамжуулан тус албаныхан Анан хот болон бусад нутгаар зочилж, тийболын туршлага судалж, дасгал сургуулилттай танилцлаа. Айлчлалын үеэр А.Баяр дарга “Цаашид тийбол спортыг олимпын спортын төрөл болгохын төлөө ажилламаар байна” хэмээн хэлсэн талаар мэдээлжээ. Мөн энэхүү айлчлалын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Энэ айлчлалаар Монгол улс Улаанбаатар хот болон Токушима муж солилцооны дараагийн алхам руу шилжих хэрэгтэй гэж би бодож байна." хэмээн хэлснийг онцолсон байна. Тус мужид 2025 оны зун тийболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулагчдад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ойлгуулах нь чухал гэлээ 4 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цагийн өмнө
‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ 5 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ 7 цагийн өмнө
Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна 9 цагийн өмнө
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ 11 цагийн өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ 12 цагийн өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно 13 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна Өчигдөр
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ Өчигдөр
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ Өчигдөр
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ Өчигдөр