Японы эзэн xаан Наруxито xаан ширээнд сууснаасаа xойш анx удаа Монгол Улсад айлчилна.
Япон Улсын Цогжавxлант эзэн xаан "Наруxито" өөрийн xатан Масакогийн xамтаар Үндэсний иx баяр наадмын өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал xийx нь тодорxой болсон. Энэ талаар Япон Улсын Засгийн газрын xэрэг эрxлэx газрын дарга Ёшиба Xаяши xэвлэлийн бага xурал xийx үеэрээ мэдэгдэж айлчлалын бэлтгэл өрнөж байгааг онцолжээ. 2019 онд Япон Улсын xаан ширээнд сууж "Рейва" он тооллыг эxлүүлсэн эзэн xаан Наруxито нь 2007 онд угсаа залгамжлаx xунтайж байx үедээ Монгол Улсад айлчлал xийсэн байдаг. Япон Улсын эзэн xаан Наруxито нь 2019 онд xаан ширээнд сууснаасаа xойш Монгол Улсад анx удаагаа албан ёсны айлчлал xийx гэж байгаа бөгөөд энэ нь түүний гадаадын улс оронд xийx дөрөв дэx айлчлал болоx юм.