БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Торгоны зам” авто раллид оролцогчид “Go Mongolia” брэндийг сурталчилна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол, ОХУ, БНХАУ, Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг “Торгоны зам” олон улсын авто ралли гурав дахь удаагаа ирэх долоодугаар сард болно.

Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хотоос долоодугаар сарын 12-нд гараагаа эхлэн Байгаль нуур, Улаан-Үдээр дайрч, Монголын Улаанбаатар-Баянхонгор-Говь-Алтай-Ховд аймгийн нутгаар дамжин өнгөрөхөөр маршрут гарсан байна. Улмаар ОХУ-ын Горно-Алтайскийд долоодугаар сарын 22-нд барианд орох юм.

Энэ жилийн уралдаанд оролцох тамирчид Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээж нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан “Go Mongolia” брэндийг сурталчилж буйгаараа ач холбогдолтой. Манай улсын байгалийн өвөрмөц тогтоц бартаат замын уралдаанд хамгийн тохиромжтой байдгийг зохион байгуулагчид онцлов.

Энэхүү уралдаан Монгол Улс, ОХУ-ын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлах ач холбогдолтой. Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүн уялдаа холбоотой ажиллаж бэлтгэл ажлыг сайтар ханган, тамирчдын аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг зөвлөжээ.

“Торгоны зам” олон улсын ралли уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцож, уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 200 сая хүн үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ 1 цагийн өмнө
Япон Улсын эзэн xаан Наруxито наадмын өдрүүдээр Монгол Улсад айлчилна 2 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар 2025“ өдөрлөг болно 2 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно 6 цагийн өмнө
ЦУОШГ: Түймэр гарч байгаа бүс нутагт салхины хурд нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна 23 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодис ашиглаж байжээ Өчигдөр
Буриад Улстай хамтарсан “Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт тавдугаар сарын 4-нд болно Өчигдөр
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна Өчигдөр
“Торгоны зам” авто раллид оролцогчид “Go Mongolia” брэндийг сурталчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ Өчигдөр
Хотын даргаа иргэд сонгодог болохоор гарын үсэг цуглуулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна Өчигдөр