БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна

Г.Оюунтуяа
23 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна. Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.

Ерөнхий сайд энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй мөн танилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ 1 цагийн өмнө
Япон Улсын эзэн xаан Наруxито наадмын өдрүүдээр Монгол Улсад айлчилна 2 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар 2025“ өдөрлөг болно 2 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно 6 цагийн өмнө
ЦУОШГ: Түймэр гарч байгаа бүс нутагт салхины хурд нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна 23 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодис ашиглаж байжээ Өчигдөр
Буриад Улстай хамтарсан “Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт тавдугаар сарын 4-нд болно Өчигдөр
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна Өчигдөр
“Торгоны зам” авто раллид оролцогчид “Go Mongolia” брэндийг сурталчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ Өчигдөр
Хотын даргаа иргэд сонгодог болохоор гарын үсэг цуглуулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна Өчигдөр