БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана

Г.Оюунтуяа
21 цагийн өмнө

Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй.

Мөн Хүннү хотыг нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана. Уг уулзалтаар Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ 45 минутын өмнө
Япон Улсын эзэн xаан Наруxито наадмын өдрүүдээр Монгол Улсад айлчилна 2 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар 2025“ өдөрлөг болно 2 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно 6 цагийн өмнө
ЦУОШГ: Түймэр гарч байгаа бүс нутагт салхины хурд нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна 22 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 23 цагийн өмнө
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодис ашиглаж байжээ Өчигдөр
Буриад Улстай хамтарсан “Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт тавдугаар сарын 4-нд болно Өчигдөр
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна Өчигдөр
“Торгоны зам” авто раллид оролцогчид “Go Mongolia” брэндийг сурталчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ Өчигдөр
Хотын даргаа иргэд сонгодог болохоор гарын үсэг цуглуулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна Өчигдөр