БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатарт 7 хэмийн дулаан байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

 2025 оны 04-р сарын 28-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...-9 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Сэлбэ голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23…+28 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус , бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +5…+7 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ 38 минутын өмнө
Япон Улсын эзэн xаан Наруxито наадмын өдрүүдээр Монгол Улсад айлчилна 1 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар 2025“ өдөрлөг болно 2 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно 6 цагийн өмнө
ЦУОШГ: Түймэр гарч байгаа бүс нутагт салхины хурд нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна 22 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 23 цагийн өмнө
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодис ашиглаж байжээ Өчигдөр
Буриад Улстай хамтарсан “Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт тавдугаар сарын 4-нд болно Өчигдөр
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна Өчигдөр
“Торгоны зам” авто раллид оролцогчид “Go Mongolia” брэндийг сурталчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ Өчигдөр
Хотын даргаа иргэд сонгодог болохоор гарын үсэг цуглуулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна Өчигдөр