БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хуралдааны 05 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай  мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийн дагуу “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулж “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг Булган аймгийн спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн  гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцлоо.

Салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүдийн төлөөлөл Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцууллаа. Мөн хуралдааны үеэр оролцогчид өөрсдийн тусгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Ингэснээр “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого” хурдтай, тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олгоход онцгойлон ач холбогдол туйлын өндөр юм. 

Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаанаар “Хойд бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаанаас гарсан саналыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлвэрийн дэд бүс бий болно гэж үзэж 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ 31 минутын өмнө
Япон Улсын эзэн xаан Наруxито наадмын өдрүүдээр Монгол Улсад айлчилна 1 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар 2025“ өдөрлөг болно 1 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуурт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно 5 цагийн өмнө
ЦУОШГ: Түймэр гарч байгаа бүс нутагт салхины хурд нэмэгдэнэ 20 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна 22 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 23 цагийн өмнө
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодис ашиглаж байжээ Өчигдөр
Буриад Улстай хамтарсан “Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт тавдугаар сарын 4-нд болно Өчигдөр
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна Өчигдөр
“Торгоны зам” авто раллид оролцогчид “Go Mongolia” брэндийг сурталчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ Өчигдөр
Хотын даргаа иргэд сонгодог болохоор гарын үсэг цуглуулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна Өчигдөр