БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо

Г.Оюунтуяа
2025/04/15

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт   /2025.04.14/  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь нар удирдан явууллаа.

Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын  VI уулзалтаар хоёр орны харилцаа тэр дундаа парламент, Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн дөрвөн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. 


Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга О.Цогтгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Э.Болормаа, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Найдалаа, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Үндэстний хорооны гишүүн Жан Тайфань, Санхүү, Эдийн засгийн хорооны гишүүн Хө Юүнжи, Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Фүли болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр мэдээлэл хийнэ 20 минутын өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ 15 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 15 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 18 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 22 цагийн өмнө
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. 22 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 23 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/04/21
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 2026/04/21