БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө

Т.Оюундарь
2025/04/11

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлжээ. Энэ сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийлээ.  

Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:

2-р хороо, МҮЭСТО-ы баруун талд автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,

2-р хороо, ТБД андуудын урд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,

2-р хороо, ТБД андуудын хойд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,

2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байсан 6 ТҮЦ,

2-р хороо, Төмөр замын дуу бүжгийн чуулга буюу “Ганзам палас”-ын урд байсан 2, хойд талд байсан 1 ТҮЦ,

5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал дээр байсан 8 ТҮЦ,

5-р хороо, 3-р эмнэлгийн баруун талд байрлах автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,

5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр байсан 9 ТҮЦ,

16-р хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр байсан 5 ТҮЦ

29-р хороо Саппорогийн автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,

Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:

2-р хороо, Чингүнжавын гудамж, Моносын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,

16-р хороо, Модны-2 автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,

17-р хороо, Дамдинбазарын гудамж, 41-р байрны урд байсан 1 ТҮЦ,

17-р хороо, Амарсанаагийн гудамж, Модны-2 автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,

19-р хороо, “Парадокс”-ын автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,

32-р хороо, Хорооллын автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,

33-р хороо, 86а байрны хойд талд байсан нэг ТҮЦ гээд энэ сарын 10-11-нд шилжих шөнө нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөөд байна.

Зураг 1-2. Гуравдугаар эмнэлгийн урд талын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГССҮТ-ийн эмч нар дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологи нэвтрүүллээ 2025/04/11
Бидний хайртай “БЯЦХАН НАЙЗУУДЫН БАЯР” өдөрлөг болно 2025/04/11
Шинэ төрлийн хар тамхи хилээр нэвтрүүлэх долоон удаагийн үйлдлийг илрүүлжээ 2025/04/11
Ням гаргаас ихэнх нутгаар дулаарна 2025/04/11
Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө 2025/04/11
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр нь томилогджээ 2025/04/11
Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно 2025/04/11
ХӨСҮТ: Хачигт халдвараар 44 иргэн өвчилж, таван хүн эмнэлэгт хэвтсэн 2025/04/11
"Зүрх мартахгүй" Б.Болдсайхан эмч Бутан улсын хүүхдүүдийг эмчилж байна 2025/04/11
"The MongolZ" Арабын "Falcons" багт хожигдож, 31 мянган ам.долларын шагнал хүртлээ 2025/04/11
Дорнод, Архангай аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 2025/04/11
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэжээ 2025/04/11
ӨНӨӨДӨР: "Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025" болно 2025/04/11
Улаанбаатарт үүлэрхэг, цасан шуурга шуурна 2025/04/11
Маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2025/04/10
МӨСӨНД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2025/04/10
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ 2025/04/10
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулна 2025/04/10
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10