Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг дөрөвдүгээр сарын 10, 11-нд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх ажээ. Үзэгчдийн дундаас гурван азтан тодруулахаар төлөвлөжээ.