Архангай аймгийн Цэнхэр суманд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан ойн түймэр, Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 10-нд бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар албаныхан мэдээллээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 915 га талбай өртөж шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.