БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХӨСҮТ: Хачигт халдвараар 44 иргэн өвчилж, таван хүн эмнэлэгт хэвтсэн

Г.Оюунтуяа
2025/04/11

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа" Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 479 болж, хавьтлын тоо 10 мянгыг даваад байна. Насны бүлгээр авч үзвэл гол төлөв 10-14 насны хүүхдүүд уг өвчнөөр халдварлаад байгаа юм. Ерөнхийдөө бол улаанбурхан өвчин ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Иймд дархлаажуулалтад заавал хамрагдахыг зөвлөе. Томуу томуу төст өвчний хувьд тархалтын түвшин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч вирусийн тархалт орчилд идэвхжил өндөр хэвээр байгаа. Иймд амны хаалт зүүж, хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77 хувийг 15 насныхан эзэлж буй. Үүнээс 45 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн ХӨСҮТ-өөс лабораторид суурилсан тандалт хийж хүн амын дунд давамгайлан илэрч байгаа вирусийг мэдээлэлдэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хүн амын дунд риновирус орчилд давамгай ажиглагдсан байна.

Мөн хачгийн улирал эхэлж байгаа тул хачгийн халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Дэлхий дахинд хачгаар дамждаг нийт 28 төрлийн халдвар байдгаас манай хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн халдвар бүртгэгддэг. ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн хандсан. Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй байгаа юм. Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс уул хаданд явахдаа битүү, тод өнгийн хувцас өмсөх нь чухал. Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГССҮТ-ийн эмч нар дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологи нэвтрүүллээ 2025/04/11
Бидний хайртай “БЯЦХАН НАЙЗУУДЫН БАЯР” өдөрлөг болно 2025/04/11
Шинэ төрлийн хар тамхи хилээр нэвтрүүлэх долоон удаагийн үйлдлийг илрүүлжээ 2025/04/11
Ням гаргаас ихэнх нутгаар дулаарна 2025/04/11
Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө 2025/04/11
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр нь томилогджээ 2025/04/11
Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно 2025/04/11
ХӨСҮТ: Хачигт халдвараар 44 иргэн өвчилж, таван хүн эмнэлэгт хэвтсэн 2025/04/11
"Зүрх мартахгүй" Б.Болдсайхан эмч Бутан улсын хүүхдүүдийг эмчилж байна 2025/04/11
"The MongolZ" Арабын "Falcons" багт хожигдож, 31 мянган ам.долларын шагнал хүртлээ 2025/04/11
Дорнод, Архангай аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 2025/04/11
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэжээ 2025/04/11
ӨНӨӨДӨР: "Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025" болно 2025/04/11
Улаанбаатарт үүлэрхэг, цасан шуурга шуурна 2025/04/11
Маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2025/04/10
МӨСӨНД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2025/04/10
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ 2025/04/10
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулна 2025/04/10
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10