БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Зүрх мартахгүй" Б.Болдсайхан эмч Бутан улсын хүүхдүүдийг эмчилж байна

Г.Оюунтуяа
2025/04/11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт ажилласан тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр, 

"Хаврын урин энэ өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлгийн “Зүрхний эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд, тэдний асран хамгаалагчидтай уулзлаа.

Хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь тогтворжсон тэдний дунд Бутаны Хаант Улсаас ирсэн гурван хүүхэд байгааг онцолмоор байна. Эх орондоо эмчлэгдэх боломжгүй байсан эдгээр хүүхдүүдийг Монгол Улсад үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг “Зүрх мартахгүй” төслийн хамт олон бүрдүүлжээ. Тэд бол Бутанаас эмчлүүлэхээр ирсэн гурав дахь ээлжийн хүүхдүүд юм.

Энэ жил төслийн баг 200 гаруй бутан хүүхдийг үзлэгт хамруулж, 85-д нь хагалгааны заалт тавьсан. Одоогоор 8 хүүхэд мэс засалд амжилттай орсон бөгөөд тун удахгүй 2 хүүхдийг нэмж хүлээн авахаар төлөвлөж байгааг Б.Болдсайхан эмч хэлж байлаа.

2020 оноос хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөл нь төрөлхийн зүрхний гажигтай 1300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, 40000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан үндэсний хэмжээний хүмүүнлэгийн санаачилга юм. Тус төсөл Монголын алслагдсан бүс нутгаас гадна ӨМӨЗО, Тува, Киргиз, Афганистан, Бутан зэрэг улс орны хүүхдүүдэд тусламж үзүүлж, олон улсын хүмүүнлэгийн үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийн илэрхийлэл болж байна.

Монгол, Бутаны найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бататгасан энэхүү санаачилга нь олон гэр бүлд амьдрал, итгэл найдвар бэлэглэн, Монгол эмч нарын ур чадвар дэлхийд үнэлэгдэж, Монгол Улс Өндөр Ази дахь "Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний төв” болох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртож байгааг тэмдэглэхэд таатай байна" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГССҮТ-ийн эмч нар дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологи нэвтрүүллээ 2025/04/11
Бидний хайртай “БЯЦХАН НАЙЗУУДЫН БАЯР” өдөрлөг болно 2025/04/11
Шинэ төрлийн хар тамхи хилээр нэвтрүүлэх долоон удаагийн үйлдлийг илрүүлжээ 2025/04/11
Ням гаргаас ихэнх нутгаар дулаарна 2025/04/11
Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө 2025/04/11
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр нь томилогджээ 2025/04/11
Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно 2025/04/11
ХӨСҮТ: Хачигт халдвараар 44 иргэн өвчилж, таван хүн эмнэлэгт хэвтсэн 2025/04/11
"Зүрх мартахгүй" Б.Болдсайхан эмч Бутан улсын хүүхдүүдийг эмчилж байна 2025/04/11
"The MongolZ" Арабын "Falcons" багт хожигдож, 31 мянган ам.долларын шагнал хүртлээ 2025/04/11
Дорнод, Архангай аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 2025/04/11
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэжээ 2025/04/11
ӨНӨӨДӨР: "Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025" болно 2025/04/11
Улаанбаатарт үүлэрхэг, цасан шуурга шуурна 2025/04/11
Маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2025/04/10
МӨСӨНД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2025/04/10
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ 2025/04/10
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулна 2025/04/10
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10