Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Э.Сонинтогос тэтгэвэртээ гарч, Ч.Бат-Эрдэнэ түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
Түүний хувьд урлагийн карьераасаа хэсэг хугацаанд завсарлага авч, Ирланд улсад урлагийн менежмент чиглэлээр суралцжээ.