БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: "CAMEX" ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга эзэмшдэг байсан

Г.Оюунтуяа
2025/04/09

"Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байгаа билээ. Өчигдөр “Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн: "УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар гэх хүн залгаж бас бичиж байна. Би айж байна. Би аавынхаа үхлийг ч харддаг" хэмээн ярьсан. 

Тэгвэл энэ талаар  УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар цахим хаягаараа дамжуулан мэдээлжээ. Тодруулбал,  "Төгрөг нуурын нүүрсний ордын илэрцтэй холбоотой судалгаа эрдэм шинжилгээ ажил хийж түүгээрээ докторын зэрэг хамгаалсан Л.Дүгэржав тухайн үед ХХААЯ-ны газрын дарга байсан Б.Билэгт, Пума хонгор гэж морио уралдуулж нэр цуутай уяач гэгдсэн Ц.Гантөмөр нарын хамт 2006 оны хавар Х.Баттулгатай уулзан Төгрөг нуурын сав газрын өөрийн эзэмшлийн 20 хувь болох 76.2 сая тн нөөц бүхий хэсгээ худалдан авахыг санал болгосон байдаг. Л.Дүгэржав туйл судлаач бөгөөд тэр үеийн Чингис банканд аяллын зардал гэж авсан зээлийн өрийг дарах 150 сая төгрөгөө төлж чадахгүй хүнд байдалд байж...

Camex ХХК-г Х.Баттулга 90 хувь, МоАХ-ны анхдагч ард хэмээх Батсүх 10 хувь тус тус эзэмшлээ Улсын бүртгэлд 2006 оны 4 сард бүртгүүлсэн ба дээрхи шилжин ирсэн лиценз бүхий компанийг Я.Батсүх хариуцан ажиллаж Х.Баттулга 2007 оны 4 сараас улс төрд орсон гэсэн шалтгаанаар гарч явснаар түүний оролцоо дууссан байдаг. 

Я.Батсүх 2009 онд нэр дурдагдаад байдаг Сингапур, Хонконгийн бизнесменүүд хамтран Төгрөг нуур энержи групп үүсгэн лиценз авч Хонконгийн хөрөнгийн биржид дурьдсан уурхайн ашиглалт хийх хөрөнгө босгох зорилгоор IPO хийж 243 сая $ доллараар ( 250 сая$ биш ) хувьцааг худалдах ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.
Ямар ч бизнесийн байгууллагууд ингэж л босч ирдэг.
Харамсалтай нь нүүрсний чанар муу 2800 ккалори, үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах боломж бага ,судалгаа бүрэн гүйцэд хийгдээгүй зэргээс шалтгаалан хувьцаа нь үнэлэгдсэнгүй хөрөнгө босгож чадахгүй байсаар 2015 оноос Л.Дүгэржав агсны нутгийн найз Боожоогийн Норовсамбуу гэж хүн 200 мянган доллараар Camex ХХК ,Төгрөг нуур энержи лицензүүдийн хамт авсан байдаг.
Хаанаас хэний захиалгаар бас 1.3 сая доллар гаргаад ирэв?...
20 жилийн дараа гэнэт л алдсан бөөн мөнгөнийхөө тухай өнөөдөр санаж гэнэ дээ

Л.Дүгэржав агсан 2022 онд удаан үргэлжилсэн ужиг хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд түүнд Увс аймгийн Хотгор Шанагын уурхайн 20 хувь мөн байсныг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх зорилгоор материалыг нь Пунцагийн Улаанхүү гэж найз нь авч яваад буцаан өгөлгүй Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий байж болох компанид зарсан ( алдсан) , энэ асуудлаар 3 шатны шүүхээр заргалдаад авч чадаагүй гэж Д.Болорсүрэн гэгч эмэгтэй надад 2025 оны 4 дүгээр сарын 1 нд 17 цаг 57 минутад миний фэйсбук мессенжерт бичсэн ярьсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Тэгэхлээр мэдэн будилж,өчүүхэн ашиг хайн, санаатай санамсаргүй худлаа ярих нь туйлын хортой юм шүү гэдгийг энд зориуд цохон дурдаж байна.
PS: холбогдох үйл явдал болон нэр нь дурьдагдсан хүмүүсийн нэр албан тушаал бүгд үнэн бөгөөд миний тэмдэглэл болон Л.Дүгэржавын 150 сая төгрөг авсан гэх баримт , 2025 оны 4 сарын 4 нд миний албан тоотоор Улсын бүртгэлийн газраас хуулбарлан авсан 300 гаруй хуудас Camex ХХК-ны хөдөлгөөнтэй холбогдох мэдээллүүдээр батлагдах болохыг хэлэх байна" гэжээ



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭХЭМҮТ: Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 46 минутын өмнө
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 42 ХУВИАР ӨССӨН 2 цагийн өмнө
1,2 сая ам.долларын шагналтай "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аваргад Монголоос хоёр баг оролцоно 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Ц.Төрхүү: ҮСНИЙ СЭВ, ХООЛНЫ ТОС, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН 17 цагийн өмнө
ТАНИЛЦ:Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна 18 цагийн өмнө
С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлогийг харуулна 19 цагийн өмнө
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно 19 цагийн өмнө
ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Маргааш цахилгааны хязгаарлалт хийх хуваарь 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа 21 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 564 боллоо Өчигдөр
Энэ сарын 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна Өчигдөр
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ Өчигдөр
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Бонд форум-2025" арга хэмжээ болно Өчигдөр